Blog-banner

Гэрийн ухаалаг систем

Home automation

Та бүхэнд “Ривер Гарден” 2-р ээлжийн орон сууцанд тавигдаж буй гэрийн автоматжуулалтын дэвшилтэд төхөөрөмжийг танилцуулж байна. Төхөөрөмжийн үндсэн зорилго нь гэр бүлийн бүхий л гишүүдийн аж төрөх хэв маягийг хялбаршуулан тав тух, аюулгүй байдлыг бүрэн хангах, үйлчилгээг ойртуулах, хэрэглээг хянаж алтан цагийг тань хэмнэхэд оршино. Уг төхөөрөмжийн үндсэн цэсэнд дурдагдсан таны тав тухыг хангахад чиглэсэн бүх үйлдлийг гэрт суурилуулсан дэлгэц болон өөрийн гар утсаар дамжуулан удирдан ашиглах боломжтой.

Home automation River Garden

Home automation

боломжууд

БАРАА ЗАХИАЛГА

Үндсэн дэлгэц болон гар утсаар дамжуулан хотхоны худалдаа үйлчилгээний байгууллагуудад тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг захиалах,  урьдчилан цаг авч тав тухтай үйлчлүүлэх боломжтой.

ОРЧНЫ ХЯНАЛТ

Та өөрийн гар утас болон гэрт суурилагдсан дэлгэцээр дамжуулан орон сууц болон хотхон дотор суурилагдсан хяналтын камеруудаас өөрийн хүслээр 4 камер сонгон хянах боломжтой

ГЭРИЙН АВТОМАТЖУУЛАЛТ

Үндсэн дэлгэц, Ус алдалтын мэдрэгч, Хөдөлгөөн мэдрэгч, Автомат хөшиг, IP хонх, Дижитал цоож,  Лифт дуудах, Гэрлийг ихэсгэж багасгах зэргийг үндсэн дэлгэцнээс өөрийн хэрэглээнд нийцүүлэн удирдан тохируулах боломжтой.

ДОМОФОН

Тоон технологи дээр суурилсан видео домофоны тусламжтайгаар та орцны болон гэрийн үүдийг онгойлгох, СӨХ-ны харуул хамгаалалт, ресепшинтэй холбогдох, хонхны камерыг дэлгэц дээр харах, хариу өгөөгүй зочдын мэдээллийг хадгалан харах боломжтой.

ТӨЛБӨР ТООЦОО

Үндсэн дэлгэцээр дамжуулан СӨХ-ны холбоотой мэдээ мэдээлэл, төлбөр тооцоо, түүний сар бүрийн статистик харьцуулалт, тэдгээрийн дэлгэрэнгүй задаргааг харах, нэхэмжлэх хүлээн авах боломжтой.

Home Automation River Garden