Blog-banner

Гэрээ хэрхэн үнэ цэнэтэй байлгах вэ?

Амьдарч байгаа, худалдан авсан орон сууцаа одоо ч, ирээдүйд үнэ цэнээ алдахгүй байхыг хүн бүр л хүсдэг. Харин тэр үнэ цэнийг та хэрхэн бий болгох вэ? Мэдээж байршил, дэд бүтэц чухал хэдий ч тухайн байршилд орон сууц, барилга байшин баригдахгүй гэх баталгаа байхгүй тул гэрийн дотоод орчныг буюу интерьерийн зохион байгуулалтаар орон сууцны үнэ цэнийг хэрхэн нэмэгдүүлэх болон амьдрах орчныг хэрхэн та тухтай байлгах боломжтой талаарх нийтлэлийг хүргэж байна.

Интерьерийн төрлөө сонгох

интерьер

Классик, нью классик, контемпорари, модерн, минимал зэрэг интерьерийн олон төрөл байдаг. Энэ бүх төрлүүд өөр өөрийн онцлог шинж чанартай, илэрхийлэх өнгө, тавилгын загвар, жижиг чимхлүүр хэсгүүд нь ялгаатай байдаг тул өөрт таалагдах интерьерийн төрлөө олно гэж найдаж байна. Хэрвээ та хүсвэл өөрт таалагдсан интерьерийн өнгө төрхийг энэ төрлүүдээс хослуулан сонгох ч боломжтой.

ХОЛБООТОЙ: Орчин үеийн интерьерийн 5 чиг хандлага

Гал тогоогоо шинэчлэх зураг солих

гэрээ хэрхэн үнэ цэнэтэй байлгах вэ?

Гэрийн хамгийн чухал хэсэг бол гал тогоо байдаг. Хуучин байсан гал тогооны тавилгыг хананы өнгө дагуу хослох өнгийн тавилгаар шинэчлээд үзээрэй. Энэ нь танай гэрийг орчин үеийн, цэвэрхэн, тансаг харагдуулахад тань туслах төдийгүй тавилгатайгаа хослох чулуун тавцан, никел тосгуур зэрэг нь гайхалтай чимэг болох болно. Хэрвээ танай гал тогоо бор өнгийн модон тавилга түлхүү байдаг бол гал тогооны гэрлээ бүдэг шаргал дулаан өнгөөр сольж уг гэрлийн тусгалыг тодотгох гэрлийн бүрхүүлийг сонгоод үзээрэй. Орчны өнгө нь бүдэг шаргал байхад таны тавилгын өнгийг улам тодотгож цэвэрхэн, энгийн бөгөөд тохитой харагдуулна.

Ариун цэврийн өрөөгөө өөрчлөн шинэчлэх

Угаалгын өрөө

Ихэнх хүмүүсийн ариун цэврийн өрөөний хана цагаан өнгөтэй байдаг тиймээс та тийм хана буюу пильтатай бол шүршүүр болон угаалтуурыг цагаан никел өнгөөр өөрчлөх нь орчныг бүрэн өөрчилсөн мэт мэдрэмж төрүүлэх болно. Мөн угаалгын өрөөндөө гоёмсог хийцтэй харагдахуйц толь байршуулбал бага зардлаар цэвэр цэмцгэр загвартай угаалгын өрөөтэй болох боломжтой. Ийнхүү та интерьерийн багахан өөрчлөлтөөр өөрийн гэрийн үнэ цэнийг нэмэгдүүлж тухтай орчинг бүрдүүлж чадах юм.