Preloader

Интерьер дизайн

Contemporary Interior design

Энэхүү интерьер дизайн нь уламжлалт болон модерн загваруудын онцлог шинжүүдийг нэгтгэн тэдний тэнцвэрт байдлыг бий болгосноор тухлаг, тайван, энгийн уур амьсгалыг бүрдүүлсэн. Тавилгууд нь завсрын хэв маягтайгаа уялдсаны дээр орчин үеийн монгол гэр бүлийн амьдралын хэв маягтай төгс зохицох шинэлэг дизайнтай. Мөн орон зайг илүү уужим, цэлгэр харагдуулах цайвар, шаргал, завсрын өнгөнүүдийн  интерьерт түлхүү ашиглан таны гэр бүлийн тав тухыг бүрдүүлсэн.

New classic interior design

Хэт анхаарал татахуйц чимэглэл, хэтрүүлсэн гоёлоос зайлсхийн арьс, зотон даавуу, хилэн материалыг түлхүү хэрэглэсэн бөгөөд байгальд ээлтэй эко ханын цаас, цэвэр модон шал, орон зайг гэрэлтүүлэх шаргал, цайвар өнгөнүүдийг түлхүү ашигласнаар байгалийн өнгөний тогтоцтой төгс зохицож тав тухтай, гоёмсог орчинг бүрдүүлсэн.