Blog-banner

Нэгдсэн төлөвлөлт

Ривер гарден хотхон нь хүний амьдрах хамгийн таатай орчныг бүрдүүлэх, тэр дундаа байгалийн сайханд уул усаа тольдон сэтгэл тэнүүн, аз жаргалтай сайхан амьдрах нөхцөлөөр хангахыг чухалчлан нийт хотхоны нутаг дэвсгэрийн дийлэнх хэсгийг буюу 70-аас багагүй хувьд ногоон байгууламжийг бий болгосон явдал юм. Мөн хотхоны хойд хэсгээр оршин суугчдын болон зорин ирж буй үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангах бүх төрлийн худалдаа үйлчилгээ, сургууль цэцэрлэг, урд хэсгээрээ төрөл бүрийн спортоор хичээллэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүхий спорт комплекс талбай, гүйлтийн зам зэргийг цогцоор нь шийдсэн нэгдсэн төлөвлөлттэй.

Худалдаа үйлчилгээ

River Garden хотхоны хойд хэсэгт байрлах RIVER STREET гудамж нь хэрэгцээт бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн худалдаа үйлчилгээний нэгдсэн гудамж юм. Зорин ирж буй үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, ая тухыг хангах үүднээс хангалттай хүрэлцэхүйц авто машины зогсоол, тав тухтай ногоон орчинг бүрдүүлсэн.

Одоогоор RIVER STREET худалдаа үйлчилгээний гудамжинд супермаркет, гэр ахуйн бараа, эмийн сан, ресторан, кофе шоп, эмнэлэг, үсчин ,гоо сайхан, спорт комплекс төв, иог, тавилгын дэлгүүр, хүүхдийн хувцас, бренд хувцас, гутал, технологийн дэлгүүр, цэцэг, бэлэг дурсгал, банк зэрэг оршин суугчдын бүхий л хэрэгцээг хангах байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.

Түүнчлэн худалдаа үйлчилгээний байгууллагуудыг ашиг орлоготой, хүний урсгал сайтай байлгах үүднээс хамгийн хойд хэсэгт нэгдсэн байдлаар төлөвлөж бизнесийн таатай орчинг бүрдүүлсэн.

River Street

Худалдаа үйлчилгээ явуулж буй байгууллагууд

Та бүхэн тавтай үйлчлүүлээрэй

River Street

River Street

River Tower

River tower
Sakura school

Сургууль, цэцэрлэг

Хүүхдийн цэцэрлэгийн сургалтын чанар, тохижилтын шинэ стандартыг Монголд бий болгосон “Eco Kindergarten” хүүхдийн цэцэрлэг , 15 гаруй жилийн туршлагатай япон хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Сакура бүрэн дунд сургууль үйл ажиллагаа явуулан хотхоны маань бяцхан оршин суугчдын боловсролд үнэтэй хөрөнгө оруулалт хийж байна.