Blog-banner

Эко орчин

Эко орчин

River Garden 2-р ээлжийн хотхон нь Оршин суугчдаа тав тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүднээс хотхоны нийт талбайн 70%-иас багагүй талбайд нийт 26 зүйлийн эрүүл мэндэд тустай, агаарыг цэвэршүүлэх мод, бут, сөөг, зүлгийн гайхалтай хослол бүхий ногоон байгууламж тарьж ургуулан үзэсгэлэнт байгалийн амьд чимээн дунд хамгийн эрхэм хүмүүстэйгээ амар тайван, аз жаргалтай амьдрах гайхалтай ногоон орчныг бүрдүүлсэн.

Хотхоны мод, сөөгний титэмийн эзлэх талбай 25,087м2 бөгөөд 1 жилд 2,5 га ой модтой тэнцэх ба 36 сая шоо метр агаар цэвэршүүлж байна. Мөн туршилтаар цэнхэр гацуурыг тарьсан ба жилийн өсөлт нь 50 см хүртэл амжилттай ургаж байна.

River garden 70 хувь ногоон

Ногоон байгууламжийн ашиг тус

ХОТХОНЫ 1 ХҮНД ДУНДЖААР 8 ШИРХЭГ МОД, БУТ, СӨӨГ, 25,3М2 НОГООН БАЙГУУЛАМЖ ОНОГДОЖ БАЙНА.

Ганцхан ширхэг мод жилд 120 гаруй кг нүүрстөрөгчийг шингээн авч, 104 кг хүчилтөрөгч үйлдвэрлэдэг. Энэ бол дөрвөн хүнтэй нэг ам бүл бүтэн жил амьсгалахад хангалттай хүрэлцэх цэвэр агаар юм.

Мөн зуны улиралд орчныхоо шороо тоосны 37%-50%-ийг өөртөө шингээж агаарын чийгийг 15-20% ихэсгэж нарны хэт төөнөлтийг 10-15 дахин бууруулдаг.

Навчит модны титэм дуу шуугианы 26%-ийг өөртэй шингээж, 74%-ийг ойлгож сарниулахаас гадна орчны дуу шуугианыг 10-20 дицибеллээр бууруулдаг байна

Хотхонд таригдсан модны дийлэнх нь нарс. Учир нь нарс эфирийн анхилам үнэр ялгаруулахаас гадна нарсан ойд хоёр цаг зугаалахад уушиг 20% цэвэрлэгддэг болохыг эрдэмтэд тогтоосон байдаг.