Blog-banner

River garden хотхон – СӨХ төлбөр юунд зарцуулагддаг вэ?

Оршин суугчдын тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх, орон сууцны урт хугацааны үнэ цэнийг хадгалан авч үлдэхэд Сууц өмчлөгчдийн холбоо буюу СӨХ чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд шинээр орон сууц худалдан авахдаа барилгын чанар, стандартаас гадна СӨХ-ны үйл ажиллагаа, төлбөрийн талаар сонирхох болсон. River garden II хотхоны хувьд  нийт нутаг дэвсгэрийнхээ 70 хувиас багагүй хэсэгт ногоон орчин, хиймэл нуур, салхилах талбай, тоглоомын талбай, авто машины зогсоол зэрэг цогцолбор хотхоны төлөвлөлтийг бий болгосноор СӨХ-ны үйлчилгээг иж бүрэн, цогцоор нь нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага бий болж үүнд анхааран ажилласаар ирсэн. Энэ талаар River garden хотхоны СӨХ-ын гүйцэтгэх захирал Хотхон төгөлдөржих тусам СӨХ илүү их зүйлд суралцаж шинэ техник технологийг дагаад хариуцах ёстой ажил нь нэмэгдэж, урьд хожид СӨХ-д байгаагүй боловсон хүчний хэрэгцээ үүсч байна. Хуучин цагт СӨХ зөвхөн цэвэрлэгээ, цахилгаан, орц хариуцдаг байсан бол манай хотхоны хувьд иж бүрэн автоматажсан, олон төрлийн ногоон байгууламж бүхий бүхэл бүтэн байгууламжийг хариуцах чамбай ажил бидэнд оногдсон гэж 2017 онд цахим хэлбэрээр гарсан Garden сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Сар бүр оршин суугчдаас тогтмол төвлөрүүлдэг СӨRiver Garden ногоон хотхонХ-ны төлбөр нь хотхоны эргэн тойрны нийтийн эзэмшлийн талбай, барилгын бүрэн бүтэн, цэвэр цэмцгэр байдлыг хангаж оршин суугчдын тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх зорилгоор цэвэрлэгээ үйлчилгээ /хог тээвэр, зам тээвэр ногоон байгууламжийн үйлчилгээ/, ажиллах хүч, спорт, баяр ёслол /хүүхдийн баяр, шинэ жил/, хөдөлмөр хамгаалал багаж хэрэгсэл, ашиглалтын зардал /харуул хамгаалалт, лифт/, дундын өмчлөлийн хэрэглээ /цахилгаан, дулаан, цэвэр бохир ус/, дундын өмчийн засвар үйлчилгээ /сэлбэг, материал/ зэрэг үйл ажиллагаанд зарцуулагддаг.


River Garden хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

"River Garden" хотхоны 2-р ээлж Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Та дараахь холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.